- AI
- Claude эсвэл OpenAI, өөрийн API түлхүүрээр
- Төхөөрөмж
- Таблет, гар утас, компьютер
- Сүлжээ
- Офлайн ажиллаж, дараа нь синк хийнэ
- Өгөгдөл
- Байгууллага бүр өөрийн сервертэй
Талбайд, сүлжээ байхгүй үед ч
Тэсэлгээчин, оператор цооногийн дэргэд зогсоод бүртгэнэ. Цаас, дараа нь шивэх ажил байхгүй.
- Гурван хуудас: хэмжилт, дүүргэлт, цэнэглэлтИнженер нийтэлмэгц хуудас таблет дээр гарна. Цооног бүр нэг товшилтоор нээгдэнэ.
- Сүлжээгүй ажилланаБүртгэл төхөөрөмж дээр хадгалагдаж, сүлжээнд холбогдмогц өөрөө илгээгдэнэ. Android таблет, Windows компьютерт апп болгон суулгана.
- Гар утасны энгийн горимТом товч, нэг гараар бүртгэх дэлгэц.
- Ажиглалт ба зурагАсуудалтай цооногийг зурагтай нь тэмдэглэж, инженерт шууд харуулна.
Инженерийн ширээ
Жилийн 365 хоногийн тэсэлгээг он сар, нэрээр нь эрэмбэлж хайна. Хэд хэдэн инженер нэг тэсэлгээн дээр зэрэг ажиллахад засвар нь нэгтгэгдэнэ.
- Төсөл ба нийтлэхЦооногийн жагсаалтыг CSV-ээс оруулна. Нийтлэхийн өмнө хэт ойр цооног, цэнэглэлтийн төлөвлөгөөгүй цооногийг апп өөрөө олно.
- Цэнэглэлтийн дүрэмБөглөөс, бодисын төрөл, праймерын тоог нэг удаа тодорхойлоход цооног бүрийн кг хэмжсэн гүнээс тооцогдоно.
- Өрөмдлөг, цэнэглэлтийн баталгаажуулалтТөлөвлөсөн ба бодит гүн, кг-ийг зэрэгцүүлж, хүлцлээс гарсан цооногийг ялгана.
- Холболт ба чичиргээСаатлын дараалал, нэг саатлын хамгийн их цэнэгийг шалгана.
- ДашбоардТэсэлгээ бүрийн явц, зарцуулалт, хазайлтыг нэг дэлгэцэнд.
Тэсрэх бодисын нөөц
Агуулах бүрийн үлдэгдэл, орлого, олголт, буцаалт, тооллого. Тэсэлгээнд олгосон ба цэнэглэсэн хэмжээг апп тулгаж, зөрүүг буцаалт болгон санал болгоно.
| Бүтээгдэхүүн | Олгосон | Цэнэглэсэн | Буцаах |
|---|---|---|---|
| ANFO | 46 000 кг | 45 087 кг | 913 кг |
| Эмульс | 8 500 кг | 7 975 кг | 525 кг |
| Праймер 400 г | 120 | 112 | 8 |
| Детонатор | 120 | 112 | 8 |
Өгөгдлөө мэддэг AI туслах
Асуултад таны тэсэлгээ, нөөцийн бүртгэлээс хариулна. Тэсэлгээ, даалгавар үүсгэх зэрэг үйлдлийг санал болгож, таныг зөвшөөрсний дараа л хийнэ.
- Монгол, англиар асуунаБичиж эсвэл дуугаар.
- Өөрийн API түлхүүрээр холбоноТохиргооноос Claude API эсвэл OpenAI API-г сонгоно. Түлхүүр серверт шифрлэгдэж хадгалагдана.
Хүн бүр өөрийн ажлыг л харна
Үүрэг бүрийн цэс, эрхийг хүний нөөц тохируулна. Ээлжийн хуваарь, ажилтны бүртгэл мөн апп дотор.
| Үүрэг | Юу хийх вэ | Төхөөрөмж |
|---|---|---|
| Инженер | Төсөл, дүрэм, баталгаажуулалт, тэсэлгээ | Компьютер |
| Тэсэлгээчин | Хэмжилт, дүүргэлт, ажиглалт | Таблет, утас |
| Оператор | Цэнэглэлт | Таблет |
| Удирдлага, нярав | Нөөц, тооллого, хяналтын самбар | Компьютер |
| Хүний нөөц | Ажилтан, ээлж, эрх | Компьютер |
Өгөгдөл таны мэдэлд
Байгууллага бүр өөрийн сервер, өөрийн өгөгдлийн сантай. Өөр байгууллагын өгөгдөлтэй нэг дор хадгалагдахгүй.
- Имэйл кодоор нэвтэрнэХэн юу бичиж болохыг апп биш, сервер шалгана.
- Өөрчлөлт бүрийн түүхЗасвар, устгалын өмнөх хувилбар, хэн хийсэн нь хадгалагдана.
- Алдагдсан төхөөрөмжХандалтыг серверээс хаахад төхөөрөмж дээрх өгөгдлийн хуулбар устна.
- НөөцлөлтӨдөр бүр нөөцөлж, сар бүр сэргээж шалгана.
| Туршилт | Үр дүн |
|---|---|
| 10 минутын ачаалал, 40 төхөөрөмж зэрэг | 457 398 хүсэлт, алдаа 0 |
| Нэг бүртгэл 100 нээлттэй дэлгэцэд хүрэх | 5 мс |
| Өгөгдлийн сан тасраад сэргэх | сервер унаагүй |
| Нөөцөөс сэргээсэн 28 мянган мөр | эхтэйгээ яг адил |
Өөрийн тэсэлгээний өгөгдлөөр туршиж үзнэ үү
Нэг тэсэлгээний цооногийн жагсаалтаа авчирвал төслөөс цэнэглэлт хүртэлх урсгалыг хамт туулж үзүүлнэ.